Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ

Буянт-Ухаа цогцолборт Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ
Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Буянт-Ухаа цогцолборт Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо зөвхөн чөлөөт бөхөө 53 жил түлхүү хөгжүүлж ирсэн. Холбооны шинэхэн удирдлага Д.Дагвадорж “Сонгомол бөхийн төрлийг хөгжүүлэх тал дээр жаахан дутмаг бусад улс орнуудаас хөгжлөөрөө дутуу байна. Бидний зорилго “Сонгомол бөхийг хөгжүүлнэ” гэсэн уриатайгаар шинэ залуу хүүхдүүдийг бэлдэж эхэлсэн. Тив дэлхийн болон олимпийн аваргууд чөлөөт бөхөөр ч барилдана сонгомол бөхөөр ч гэсэн барилддаг” гэв.

Тэмцээнд Азийн 14 орны 350 өсвөрийн бөхчүүд чөлөөт бөх болон сонгомол барилдааны төрөлд медалийн төлөө өрсөлдөж байгаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар ажиллаж байгаа бол манай улсаас олон улсын 17 шүүгч барилдааныг дэнслэх нь ээ. Энэ удаагийн тэмцээний үеэр “ФИЛА”-гийн шүүгчийн зэрэглэл тогтоох шалгуурууд давхар явагдаж байгаа юм байна.

Хуваалцах