Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ази тивийн багийн АШТ цомын тэмцээнээс манай улсын баг ганзага дүүрэн ирлээ

Блиц тэмцээний шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Ц.Сайнбаяр гардуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ази тивийн багийн АШТ цомын тэмцээнээс манай улсын баг ганзага дүүрэн ирлээ
Ази тивийн багийн АШТ цомын тэмцээнээс манай улсын баг ганзага дүүрэн ирлээ. Зураг: МҮОНРТ

14 хүртэлх насны Ази тивийн багийн аварга шалгаруулах цомын тэмцээн БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон А баг стандарт төрөлд хоёрдугаар байр, блиц төрөлд гуравдугаар байр эзэлж, багийн гишүүн Б.Эрхэс хоёрдугаар ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж, нэгдүгээр байр, Х.Өлзийхишиг тавдугаар ширээнд гуравдугаар байрт оров.

Блиц тэмцээний шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Ц.Сайнбаяр гардуулсан юм.

Хуваалцах