Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Азийн АШТ-ээс Казахстан татгалзаж Узбекистан хүлээн авахаар болжээ

“Токио-2020” олимпын эрх олгох Азийн АШТ ирэх дөрөвдүгээр сарын 16-25-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн АШТ-ээс Казахстан татгалзаж Узбекистан хүлээн авахаар болжээ
Азийн АШТ-ээс Казахстан татгалзаж Узбекистан хүлээн авахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Короновируний халдварын улмаас хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах эрхээсээ Казахстан Улс татгалзжээ.

Тус оронд хүрэлцэн ирэх тамирчдын болон өөрийн тамирчдын аюулгүй байдлын улмаас энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Ийнхүү тус тэмцээнийг Узбекистан Улс хүлээн авахаар болсон аж.

“Токио-2020” олимпын эрх олгох Азийн АШТ ирэх дөрөвдүгээр сарын 16-25-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.

Хуваалцах