Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд “Унаганууд” баг оролцоно
Эх орноо төлөөлөн явах тамирчид тэмцээний “Д хэсэг”-т АНЭУ-тай Иран Улсын багтай 17-нд, БНХАУ-ын шигшээ багтай 20-нд, Киргизийн багтай 18-нд тоглох хуваарьтай аж.
Мэдээллийн алба

Тайландын Бангкок хотноо ирэх сарын 16-26-нд болох 20 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Монголын шигшээ “Унаганууд” баг оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Эх орноо төлөөлөн явах тамирчид тэмцээний “Д хэсэг”-т АНЭУ-тай Иран Улсын багтай 17-нд, БНХАУ-ын шигшээ багтай 20-нд, Киргизийн багтай 18-нд тоглох хуваарьтай аж.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай тус багийнхан саяхан хойд хөршийн багтай тоглож туршлага хуримтлуулаад ирсэн билээ.


















