Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ
Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнх, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх, Налайх дүүргийн биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцохоор Тайванийг зор
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн 15 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-24-нд Тайваний Тайчунь хотод боллоо.
Хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнх, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх, Налайх дүүргийн биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч М.Кажыхухан нарын удирдлага дор долоон тамирчин оролцохоор Тайванийг зорьсон юм.
Тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн охидын ангиллын барилдаан болж, манай гурван тамирчин хүч үзэж нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, 66 кг-ын жинд Дорноговь аймгийн тамирчин Ариунболдын Бичигмаа мөнгө, 62 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Алтансүхийн Даваажаргал хүрэл медалийн эзэн болжээ. Түүний хувьд өнгөрсөн жил тус тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хошой медальтан болж байна.


















