Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ

Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ
Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

Манай улсын боксчдоос 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медаль хүртсэн юм. Д.Мөнх-Эрдэнэ, Э.Цэндбаатар, Б.Мишээлт нар нэгдүгээр сарын 27-ны өдрийн хүрэл медалийн төлөөх тоглолтод өрсөлдөгчдөө тун илүүрхэн хожиж байсан. Харин өчигдөр болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтод гурвуулаа ялагдсан байна.

Тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдснөөс гурван хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.

Түлхүүр үг:Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ
Хуваалцах