Азийн аваргын анхны тоглолтоо хожлоор эхлүүлэв
дараагийн тоглолтоо өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:15 цагт Австралийн багийн эсрэг хийнэ
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Чангша хотод энэ сарын 22-нд эхэлсэн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Монгол Улсын 3х3 шигшээ баг өнөөдөр анхны тоглолтоо хийж, Өмнөд Солонгосын багийг 20-14 харьцаатай хожлоо. Ийн Монголын баг Азийн аваргын хэсгийн эхний хожлоо авсан. Тэд дараагийн тоглолтоо өнөөдөр Улаанбаатарын цагаар 20:15 цагт Австралийн багийн эсрэг хийнэ.
Хуваалцах


















