“Азийн Чикаго”
Эрхэм уншигч танд дээрх аюулт өвчин дэгдэхээс өмнөх Ухань хотын гэрэл зургуудыг хүргэж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Ухань хотоос эхтэй шинэ коронавирусийн халдвар цар хүрээгээ тэлсээр байна. Хятадын шинжлэх ухаан, боловсролын төв 11 сая хүн амтай Ухань хот “Азийн Чикаго” хэмээн нэрлэгддэг бөгөөд Хятадын долоо дахь том метрополитан хот аж. Хамгийн сүүлийн мэдээллээр Ухань хотод Монгол Улсын иргэн 31 оюутан, нэг бага насны хүүхэд хөл хорионд байгаа. Тэд ямар нэгэн халдварт өвчин тусаагүй, эрүүл саруул бөгөөд тус тусынхаа сургуулийн гадаад оюутны дотуур байранд хоргодож байна. Мөн Уханьд байгаа монгол оюутнууд суралцаж буй сургуулийнхаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, биеийн байдлаа хянуулж байгаа юм.
Эрхэм уншигч танд дээрх аюулт өвчин дэгдэхээс өмнөх Ухань хотын гэрэл зургуудыг хүргэж байна.


















