Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалт болно

Монголын хөлбөмбөгийн холбооноос Азийн Хөлбөмбөгийн Холбоотой /AFC/ хамтран дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 2-ны хооронд явуулах гэж байна

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалт болно
Азийн хөлбөмбөгийн холбооны дасгалжуулагчийн сургалт болно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос Азийн Хөлбөмбөгийн Холбоотой /AFC/ хамтран дасгалжуулагчийн “B” зэрэглэл олгох сургалтыг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 2-ны хооронд явуулах гэж байна. Тус сургалтад Азийн Хөлбөмбөгийн Холбооны “C” зэрэглэлтэй дасгалжуулагчид хамрагдана.

AFC-гийн “B” зэрэглэл олгох сургалтыг өмнө нь 2010, 2012 онуудад авч байсан бөгөөд нийт 30 гаруй дасгалжуулагч хамрагдан амжилттай төгссөн юм. МХБХ дотоодын дасгалжуулагч нараас ойрын 10 жилд AFC-ийн хамгийн өндөр зэрэглэл болох "Pro" ангиллын дасгалжуулагч төрүүлэн гаргахаар зорилт тавин ажиллаж байна.

Дасгалжуулагч нарын ангиллаас товч танилцуулахад хамгийн өндөр зэрэглэл Pro ангилал байдаг бол доошлоод AFC-ийн “A” ангилал, “B” ангилал, “C” ангилал зэргүүдийн дасгалжуулагч нар байдаг. Үүнээс AFC-ийн ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд AFC-ийн “B” ангилалтай байхыг шаардаж эхэлсэн. Цаашдаа “А” болгох шаардлага ирэх бөгөөд мэргэжлийн холбоо үүнд бэлтгэх зорилготойгоор үечилсэн сургалтуудыг авч байгаа юм.

Цаашдаа МХБХ дотооддоо тавигдаж байгаа шаардлагыг ч өндөржүүлж байгаа бөгөөд томоохон тэмцээн болох Үндэсний “Нийслэл лиг” тэмцээнд оролцох багуудын ахлах дасгалжуулагч нар AFC-ийн “B” зэрэглэлтэй байхыг шаардаж байгаа юм.

Хуваалцах