Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэн гарна

Азийн зуны спортын XVII наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 22 хүний бүрэлдэхүүнтэй баг сурвалжилсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэн гарна
“Азийн наадмын шилдэг 100 агшин” үзэсгэлэн гарна. Зураг: МҮОНРТ

Азийн зуны спортын XVII наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 22 хүний бүрэлдэхүүнтэй баг сурвалжилсан байна. Тэгвэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Магнайбаяр, “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Мөнхзул нарын дөрвөн гэрэл зурагчин гэрэл зургийн хальснаа үлдээсэн шилдэг агшнуудаараа үзэсгэлэн гаргах юм.

“Азийн наадмын шилдэг 100 агшин” нэртэй үзэсгэлэн ирэх даваа гарагт 12:00 цагт “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд эхлэх ба тав хоногийн турш үргэлжилнэ.

Хуваалцах