Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Азийн нүүдэлчид" үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ

Монгол Арт галерейн урилгаар Буриадын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсон ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Азийн нүүдэлчид" үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ
"Азийн нүүдэлчид" үзэсгэлэн удахгүй нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Арт галерейн урилгаар ОХУ-ын Урчуудын холбооны Буриадын салбарын тэргүүн Болсобоев Евгений Анатольевич, ОХУ-ын Гавьяат, Буриад Улсын Ардын зураач ШонхоровЧингиз Бадмаевич, Буриад Улсын Гавьяат зураач, ОХУ-ийн Төрийн шагналт БазаровБаясхаланЦыпылов нарын уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр тус галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.

Дэлхийн олон оронд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг толилуулж, Буриадын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл болсон дээрх уран бүтээлчдийн 50 гаруй уран зураг, зураасан зураг, хүрэл баримлаас бүрдэх тус үзэсгэлэнгийн үндсэн сэдэв нь нүүдэлчдийн ахуй амьдрал, говь тал нутгийн өгүүлэмжтэй зургууд Хүннүгийн амьтдын дүрс орсон хүрэл баримлууд зонхилж байгаа аж.

Үзэсгэлэнгийн үеэр хоёр орны уран бүтээлчдийн уулзалт, Буриад Улсын дүрслэх урлагийн өнөөгийн өнгө төрх, соёл, зан заншил, бүтээл, туурвилын онцлогтой танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар сонирхолтой ярилцлага зохион байгуулагдах юм байна.

Хуваалцах