Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн пара наадмын тамирчид эх орондоо ирлээ

Азийн пара наадамд оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ. Энэ удаагийн Азийн наадамд манай жүдочид шилдэг амжилт үзүүлсэн юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн пара наадмын тамирчид эх орондоо ирлээ
Азийн пара наадмын тамирчид эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Азийн пара наадамд оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирлээ. Энэ удаагийн Азийн наадамд манай жүдочид шилдэг амжилт үзүүлсэн юм. Багийн төрөлд өрсөлдсөн манай эмэгтэй жүдочид өрсөлдөгчдөө ялж эх орныхоо төрийн дууллыг Инчёны тэнгэрт эгшиглүүллээ. Тэд Тайландыг 2:1, Хятадыг 3:0, Энэтхэгийг 3:0-ээр сөхрүүлсэн байна. Эмэгтэй жүдочдын багийн бүрэлдэхүүнд Б.Болортунгалаг, Б.Хашцэцэг, Г.Оюун, Н.Алтанцэцэг нар багтжээ.

Харин А.Мөнхбат, Б.Ууганхүү, Д.Ганбат, Д.Эрдэнэбаяр, Э.Даваадавга, Л.Эрдэнэбаяр, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэй шигшээ баг хагас шигшээд Ираны багт 3:2-оор хожигдож, хүрэл медалийн төлөө Тайландыг 5:0-ээр ялж медалийн болзол хангасан байна. Манай баг тамирчид Азийн зуны спортын пара наадамд спортын есөн төрлөөр оролцож, хоёр алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар XVII байрт жагсан тэмцээнээ өндөрлүүллээ.

Хуваалцах