Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азийн шигшээ багт монголын гурван жудоч сонгогдлоо

Тэмцээнд өрсөлдөх Азийн багийг Азийн жүдогийн нэгдлийн захирал Армен Багдасаровийн удирдаж байгаа ба манай улсаас Мөнхбатын Уранцэцэг, Доржсүрэнгийн Сумьяа, Хашбаатарын Цагаанбаатар нар сонгогдсон байна. Ази тивийг төлөөлөх бөгт манай гулсын урван тамирчидаас гадна Япон, Казахстан, Узбекистан, БНСУ,

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн шигшээ багт монголын гурван жудоч сонгогдлоо
Азийн шигшээ багт монголын гурван жудоч сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Тюмень хотын олимпийн бэлтгэлийн “Тюмень жүдо” төвд энэ сарын 25-нд Европын шигшээ баг Ази тивийн шигшээ багтай халз тоглолт хийх гэж байна. “Judo Team Challenge: Europe vs Asia” тэмцээнд зөвхөн олимп, дэлхийн медальтнууд оролцох бөгөөд шагналын сан нь 128 мянган ам.доллар аж. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд тамирчид халз барилдаан хийж, багийн дүнгээр аваргыг тодруулна.
Тэмцээнд өрсөлдөх Азийн багийг Азийн жүдогийн нэгдлийн захирал Армен Багдасаровийн удирдаж байгаа ба манай улсаас Мөнхбатын Уранцэцэг, Доржсүрэнгийн Сумьяа, Хашбаатарын Цагаанбаатар нар сонгогдсон байна. Ази тивийг төлөөлөх багт манай улсын тамирчдаас гадна Япон, Казахстан, Узбекистан, БНСУ, Кыргызстан улсын нийт 11 тамирчин багтаж байна.

Хуваалцах