Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Aзийн цомын шөвгийн найман баг тодорлоо

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн энэ жил 16 дах удаагаа зохион байгуулагдаж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Aзийн цомын шөвгийн найман баг тодорлоо
Aзийн цомын шөвгийн найман баг тодорлоо. Зураг: МҮОНРТ

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн энэ жил 16 дах удаагаа зохион байгуулагдаж байна.

Тэмцээний эцсийн шатанд шалгарахаар шар тивийн 44 улсын шигшээ баг өрсөлдсөнөөс шилдэг 16-д Япон, Өмнөд Солонгос, Иран тэргүүтэй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хэсгийн шатны тоглолтууд өндөрлөж шөвгийн найман баг тодорчээ.

Шөвгийн наймд хэсгээсээ нэгээр гарч 9 оноогоо халаасалсан Өмнөд Солонгос, БНХАУ, Иран, АНЭУ тодроод байгаа. Харин хэсгийн хоёрдугаар байрын Австрали, Узбекстан, Ирак, Японы шигшээ багууд 6 оноотойгоор хагас шигшээд үлдлээ.

Нэг сарын 9-ээс 31-ийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнийг энэ жил Австрали улс зохион байгуулж байгаа бөгөөд Азийн аварга болсон баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Холбоодуудын цомын тэмцээнд оролцох эрхтэй.

Хөлбөмбөгийн тоглотууд Австрали улсын Сидней, Мельбурн, Брисбен, Канберра, Нюкастл зэрэг таван хотын таван өөр цэнгэлдэхэд зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлт Мельбурнд эхэлсэн бол хагас шигшээ тоглолтууд Сиднейд болсноор өндөрлөх аж.

Азийн цомын шөвгийн наймын тоглолтууд маргааш эхлэх ба манай цагаар Өмнөд Солонгос-Узбекистан 15:30 цагаас, БНХАУ-Австрали 18:30 цагаас болох бол нөгөөдөр Иран-Ирак 14:30, Япон-АНЭУ 17:30 -аас тус тус болно.


Хуваалцах