Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Азийн залуучуудын спортын анхдугаар наадам-2019" Тайваньд болно

2019 оны Зүүн Азийн залуучуудын спортын анхдугаар наадам Тайванийн Тайчунь хотноо зохиогдохоор боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Азийн залуучуудын спортын анхдугаар наадам-2019" Тайваньд болно
"Азийн залуучуудын спортын анхдугаар наадам-2019" Тайваньд болно. Зураг: МҮОНРТ

2019 оны Зүүн Азийн залуучуудын спортын анхдугаар наадам Тайванийн Тайчунь хотноо зохиогдохоор боллоо.

Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрхийн төлөө БНХАУ-ын Ханжоу, Тайванийн Тайчунь болон Улаанбаатар хотууд өрсөлдсөн байна. БНХАУ-ын Бээжин хотноо өнөөдөр болсон хуралд манай улсаас МҮОХ, Улаанбаатар хотын захиргааны төлөөлөл оролцож, танилцуулга хийсэн ч наадам зохион байгуулах эрхийн сонгон шалгаруулалтад Тайванийн Тайчунь хот тэнцжээ.

Зүүн Азийн насанд хүрэгчдийн наадам хоёр жилд нэг удаа болдог бол залуучуудын анхдугаар наадам 2019 оноос эхлэн зохион байгуулагдах гэж байна.

Хуваалцах