Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Азтай үзэгч “Black box”-той болно

Тоглолтын үеэр “Black box”, “Алтан пянз”, Подволк, Аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах бөгөөд хүйтэн шар айраг, түргэн хоолоор үйлчилж клубын зориулалтаар тохижуулсан талбайд бүжиглэж дуулж чөлөөтэй хөгжилдөх боломжийг олгоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азтай үзэгч “Black box”-той болно
Азтай үзэгч “Black box”-той болно. Зураг: МҮОНРТ

20 жилийн ойгоо төсөл хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэж буй "Хурд" хамтлаг энэ сарын 10-нд Улсын их баяр наадмыг тохиолдуулан “Мишээл экспо”-д “Best hits of Hurd” доргио шоу тоглолтоо хийнэ. Тоглолтод ах дүү рокерууд 20 жилийн урын сангаасаа шилдэг бүтээлүүдээ сонгож дуулахаас гадна шинэ дуунуудаа ч фэнүүддээ сонордуулна.

Мөн азтай нэг үзэгчийг шалгаруулж 12 цомгоос бүрдсэн “Black box”-ийг бэлэглэхээр болжээ.

Хуваалцах