“Азын тасалбар”-аараа гурван жилийн дараа “Бундес” лиг үзжээ
Ц.Нямгомбо 2016 онд “Боруссия Дортмунд”-ын тоглолтыг үзэх эрх хожсон хэдий ч хувийн шалтгаанаар тухайн ондоо Германыг зориогүй аж
Мэдээллийн алба

2016 оны үндэсний дээд лигийн азтан Ц.Нямгомбо Сигнал Идуна паркт болсон Германы “Бундес” лигийн нээлтийн тойргийн “Боруссия Дортмунд”, “Аугсбург” багийн тоглолтыг үзжээ.
Монголын хөлбөмбөгийн холбоо, “Боруссия дортмунд” клуб, МИАТ компани хамтран “Хүрхрээ” үндэсний дээд лигийн азтанг дэлхийн хамгийн гайхалтай уур амьсгал бүхий цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тоглолт үзэх бололцоог хангасан байна.
Ц.Нямгомбо 2016 онд “Боруссия Дортмунд”-ын тоглолтыг үзэх эрх хожсон хэдий ч хувийн шалтгаанаар тухайн ондоо Германыг зориогүй аж.


















