Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Амарболд Тусгай олимпийн наадмаас дахин хүрэл медаль хүртлээ

Тэрбээр мөн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртээд байсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Амарболд Тусгай олимпийн наадмаас дахин хүрэл медаль хүртлээ
Б.Амарболд Тусгай олимпийн наадмаас дахин хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монголын багийн тамирчид Тусгай олимпийн наадмын медалийн буухиаг таслахгүй өрсөлдөж байна. Энэхүү буухиаг үргэлжлүүлсэн тамирчин бол Б.Амарболд байлаа. Тэрбээр багийн тамирчдаас насаар хамгийн бага нь. Гэвч өөрийн төрөлд шилдэг гэдгээ батлан ширээний теннисний дэмжин тоглогчтой төрлөөс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр мөн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртээд байсан юм.

Тусгай олимпийн наадмын нэг зорилго бол оюуны бэрхшээлтэй тамирчдыг энгийн хүүхдүүдтэй нөхөрлүүлэх, нэгнээ ойлголцох боломжийг олгох. Тийм ч учраас бүх төрөлд дэмжин тоглогчтой гэх ангиллыг нэмж оруулсан байдаг. Энэ нь нэг оюуны бэрхшээлтэй тамирчныг энгийн тамирчин дэмжиж, баг болж өрсөлддөг төрөл юм.

Б.Амарболд хүүг энэ удаагийн дэмжин тоглогчтой төрөлд өрсөлдөхөд түүнтэй хамт бэлтгэл хийдэг М.Буян-Эрдэнэ ирж оролцсон. М.Буян-Эрдэнийн хувьд насанд хүрээгүй жаахан хүүхэд ч гэлээ үүргээ маш сайн ухамсарласан дэмжин тоглогч. Тэрбээр тоглолтгүй үедээ ч Б.Амарболдод үргэлж санаа тавьж, түүнд тусалдаг билээ.

Хуваалцах