Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Амарболд туялзуур сэлмийн дэлхийн аваргад оролцоно

Болгар улсын Пловдив хотноо дөрөвдүгээр сард туялзуур сэлмийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Амарболд туялзуур сэлмийн дэлхийн аваргад оролцоно
Б.Амарболд туялзуур сэлмийн дэлхийн аваргад оролцоно. Зураг: МҮОНРТ

Болгар улсын Пловдив хотноо дөрөвдүгээр сард туялзуур сэлмийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.

Тэмцээнд манай улсаас шилдэг тамирчин Б.Амарболд оролцох юм. Тэрбээр одоо 50 гаруй орны шилдэг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа аж.

Мөн манай улсын туялзуур сэлмийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Б.Ганбаатар тус хамтарсан бэлтгэлийг удирдан явуулах дөрвөн багшийн нэгээр сонгогдсон байна.

Түлхүүр үг:Б.Амарболд туялзуур сэлэмний дэлхийн аваргад оролцоно
Хуваалцах