Б.Амарсайхан гэргийтэйгээ кино бүтээнэ
Жүжигчин Б.Амарсайхан гэргийг С.Урантайгаа АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Есүс Христийн тухай кино бүтээхээр болжээ.
Мэдээллийн алба

Жүжигчин Б.Амарсайхан гэргийг С.Урантайгаа АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран Есүс Христийн тухай кино бүтээхээр болжээ.
Энэ талаар С.Уран “Бид энэ онд АНУ-тай хамтран Есүс Христ, итгэлийн тухай кино хийхээр сэтгэл шулуудан ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл манай улсад бурханы талаар ил, шууд утгатай уран сайхны кино хийгдээгүй. Тиймээс бид уг уран бүтээлээрээ дамжуулан бурханы хаанчлалыг тэлэх ажилд хувь нэмрээ оруулна” гэв.
Сонирхуулахад С.Амарсайханы гэр бүл Есүс Христэд итгэдэг аж.


















