Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Амарсайхан Холливудын кинонд тоглоно

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд тоглохоор болжээ. Тодруулбал, “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээж буй “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээх урилга албан ёсоор хүлээж авсан байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Амарсайхан Холливудын кинонд тоглоно
Б.Амарсайхан Холливудын кинонд тоглоно. Зураг: МҮОНРТ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан Холливудын кинонд тоглохоор болжээ. Тодруулбал, “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээж буй “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээх урилга албан ёсоор хүлээж авсан байна.

Кино зураг авалт ирэх дөрөвдүгээр сараас АНУ, Малайз улсад явагдаж, энэ оны сүүлчээр дэлгэцэнд гарах аж.

Уг киног алдарт Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар найруулах юм байна.

Б.Амарсайхан Холливудын агентлагтай албан ёсны гэрээ байгуулсан хамгийн анхны монгол жүжигчин болж буй юм.

Түлхүүр үг:Б.Амарсайхан Холливудын кинонд тоглоно
Хуваалцах