Б.Анхбаяр аваргаа хамгаалж чадсангүй
Өнөө жилийн улсын аваргын нэлээд өрсөлдөөнтэй жин 70 кг байлаа.
Мэдээллийн алба

Өнөө жилийн улсын аваргын нэлээд өрсөлдөөнтэй жин 70 кг байлаа. Улсын хошой аварга Батчулууны Анхбаяр, Бээжингийн олимпод эх орноо төлөөлсөн Буянжавын Батзориг, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ганзоригийн Мандахнаран, залуучуудын улсын гурван удаагийн аварга Гантулгын Идэрхүү, өсвөрийн Азийн аваргын мөнгөн медальт Арслангийн З.Сумъяабазар гээд хуучин болон өнөө цагийн тодорч байгаа сайчууд бүгд хүч үзэв.
70 кг жинд зодоглосон Занданбудын Сумъяабазар хошой аварга Б.Анхбаярыг оноогоор ялж анхны шуугианыг дэгдээсэн бол Буянжавын Батзориг, Даваацэрэнгийн Хатанбаатарт цаг дуусах үеэр оноо алдан тэмцээнийг орхив. З.Сумъяабазар, Д.Хатанбаатар нар Г.Идэрхүүд цуварч ялагдсан тул хуучин аваргуудад дагах боломж олдсонгүй.


















