Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Анхбаярын саарал халзан соёолон түрүүллээ

Газар газрын хурдан шандаст хүлэг Зүүн бүсийн хурдад энэ өдрүүдэд тоосоо өргөлөө. Соёолан насны 237 морьд гарааны зурхай руу хөдөлснөөс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Баатарын Анхбаярын Саарал халзанг 355 дугаартай Баярхүүгийн Ёндонсамбуу унаач хүүхэд унан түрүүлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Анхбаярын саарал халзан соёолон түрүүллээ
Б.Анхбаярын саарал халзан соёолон түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жил, “Зүүн бүсийн Хурд-2013” наадам гурав дахь өдрөө дэнж хотойтол сайхан үргэлжилж байна.

Газар газрын хурдан шандаст хүлэг Зүүн бүсийн хурдад энэ өдрүүдэд тоосоо өргөлөө. Соёолан насны 237 морьд гарааны зурхай руу хөдөлснөөс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Баатарын Анхбаярын Саарал халзанг 355 дугаартай Баярхүүгийн Ёндонсамбуу унаач хүүхэд унан түрүүлүүллээ.

Харин Хэнтий аймгийн Батширээт сумын Цогтжавын Энхтүвшингийн Ембүү хүрэн аман хүзүүдэж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Доржийн Батдоржийн хээр, Сүхбаатар аймгийн Наран сумын Сүхбаатарын Эрдэнэчулууны хүрэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Энхбаатарын Чулуунбаатарын буурал тус тус айргийн тавд зурхай гишгэн уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баярлууллаа.

Анх гарсан хурд эрчээрээ барианд орж ирдэг соёолон насны тоосонд наадамчин олон шимтэй сайхан наадлаа.

Түлхүүр үг:Зүүн бүсийн хурд-2013хан хэнтий 90
Хуваалцах