Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Анхзул “The World Ballet Trial” тэмцээнд өрсөлдөж байна

Түүнийг Б.Анхзул гэдэг. 11 настай, балетчин. Ирээдүйд Монголын сонгодог урлагийн гоц нэгэн төлөөлөл болох авьяастан хэмээн үнэлэгдсэн нэгэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Анхзул “The World Ballet Trial” тэмцээнд өрсөлдөж байна
Б.Анхзул “The World Ballet Trial” тэмцээнд өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Түүнийг Б.Анхзул гэдэг. 11 настай, балетчин. Ирээдүйд Монголын сонгодог урлагийн гоц нэгэн төлөөлөл болох авьяастан хэмээн үнэлэгдсэн нэгэн.

Тэрбээр Монголын балетын хөгжил сангаас 20016 оны арваннэгдүгээр сард анх удаа зохион байгуулсан “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлж, “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн эзэн болсон юм.

Энэ сарын 20-22-нд Токио хотноо болох “The World Ballet Trial” (Tokyo stage-2) тэмцээнд 10-13 насны ангилалд эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.

Хуваалцах