Б.Анужин “В” ангилалд түрүүллээ
"Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо үргэлжилж байна.
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Анужин бяраа сорьж, наймдугаар байр эзэллээ.
Тэрбээр огцмоор 86, түлхэлтээр 108, нийлбэрээр 194 кг өргөсөн юм. Түүний жинд 16 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин "В" ангилалд түрүүлсэн юм. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 75 кг-д Ч.Очирхуяг өрсөлдөж 17 дугаар байр эзлэв.
Манай тамирчдын гол жингийн өрсөлдөөн өнөөдрөөс эхэлнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нар билээ.
Энэхүү тэмцээнээс олимпийн эрхийг багийн дүнгээр олгох тул сүүлчийн өдөр эрэгтэй, эмэгтэй багийн дүн гарч аль баг "Рио"-г зорих нь шийдэгдэнэ.
Өчигдөр болсон тэмцээний дүнг танилцуулъя.
Эрэгтэй:
56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж - 250 кг (110+140) - VIII байр
62 кг: ОУХМ Э.Мөнхдөл - 259 кг (116+143) - VIII байр, Б.Баярням - 222 кг (100+122) - XV байр
69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат - 235 кг (110+125) - XXI байр
77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг - 277 кг (127+150) XVII, спортын дэд мастер Ө.Баянмөнх
85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш, спортын мастер Б.Гантулга
Эмэгтэй:
48 кг: ОУХМ Б.Золбоо 132 кг (62+70) - XIV байр, ОУХМ Ч.Нямзул 122 кг (57+65) - XVI
53 кг: ОУХМ А.Бум-Аюуш 151 кг (68+83) - XV
63 кг: ОУХМ Т.Анужин 194 кг (86+108) - VIII
75 кг: ОУХМ М.Анхцэцэг /ДАШТ-ий VIII, X, Дэлхийн залуучуудын олимпийн IV байр/, ОУХМ Б.Энхтамир
+75 кг: ОУХМ Э.Билэгсайхан


















