Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ болно

Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ болно
Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ болно. Зураг: МҮОНРТ

Жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол Улсын аварга, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Булган аймагт болно.

Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Тэмцээнд эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд өрсөлдөнө.

Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул бөгөөд 2003-2013 онд жүдо бөхийн улсын шигшээ багийн гишүүн, Монгол Улсын найман удаагийн аварга тамирчин билээ.

Хуваалцах