Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ариунцог, Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртлээ

Тус наадмын эхний өдөр жиү жицү бөхийн эрэгтэйчүүдийн -94 кг жингийн тамирчин, Ховд аймгийн харьяат, “Garuda” клубын тамирчин Б.Ариунцог, +94 кг жингийн тамирчин, Өвөрхангай аймгийн харьяат, “Женко” клубын тамирчин Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ариунцог, Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртлээ
Б.Ариунцог, Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо өнгөрсөн бямба гарагт эхэлсэн. Тэгвэл тус наадмын эхний өдөр жиү жицү бөхийн эрэгтэйчүүдийн -94 кг жингийн тамирчин, Ховд аймгийн харьяат, “Garuda” клубын тамирчин Б.Ариунцог, +94 кг жингийн тамирчин, Өвөрхангай аймгийн харьяат, “Женко” клубын тамирчин Б.Өнөржаргал нар хүрэл медаль хүртлээ.

Наадам ирэх аравдугаар сарын 3 хүртэл спортын 21 төрлөөр зохиогдох бөгөөд манай тамирчид жиү жицү, самбо, кураш, бодибилдинг, петанк, волейбол, сагсан бөмбөг 3х3 гэсэн төрлөөр өрсөлдөнө.

Азийн элсний наадмын төрлүүд:

  • Усанд сэлэлт - марафон

  • Элсний хөл бөмбөг

  • Элсний волейбол

  • Элсний гандбол

  • Сагсан бөмбөг 3х3

  • Элсний бөх

  • Самбо

  • Жиү Жицү

  • Кураш

  • Мутай бокс

  • Үндэсний бие хамгаалах урлаг

  • Элсний петанк

  • Модон бөмбөг

  • Хөнгөн атлетик

  • Бодибилдинг

Хуваалцах