Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлэг цагаан сараар гарна

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ оролцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлэг цагаан сараар гарна
Б.Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлэг цагаан сараар гарна. Зураг: МҮОНРТ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ оролцжээ. Шинэ дугаар сар шинийн баярын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох аж.

Тэрбээр улсын баяр наадамд 11, цагаан сарын барилдаанд 12 удаа түрүүлсэн юм чинь энэхүү хүндтэй суудалд залрах нь мэдээж.

2004 оноос УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон, улс төрд дархалж яваа аваргын их спортын түүх арвин.

Үндэсний бөхийн өндөр амжилт төдийгүй олимпийн наадамд гурвантаа оролцож, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга болж явсан аварга олон сайхан түүхийг хуучлах нь гарцаагүй биз.

Сонирхуулхад “Ид үедээ үндэсний бөхийн бэлтгэл их хийгээд байдаггүй, жүдо, самбын бэлтгэлээ түлхүү хийдэг байсан. 1991, 2001 оны Ардын хувьсгалын 70, 80 жилийн хоёр их ойгоор том, жижиг Сүхбатад унахад нь Хэнтий аймгийн харьяат Сүрэнхорын хээр, Дарамринчингийн алаг гэсэн азарганууд улсын наадамд түрүүлж байсан. Морь, бөх хоёр нэг саванд багтдаггүй гэдэг. 1992-2000 оны хугацаанд есөн жилийн наадамд 81 дараалан давсан” гэхчлэн бөхийн түүх, туулсан амьдрал, амжилтаасаа аварга хуучилсан гэнэ.

Хуваалцах