Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бат-Эрдэнэ аваргын селфи үргэлжилсээр

Тэрбээр өчигдөр гавьяат тамирчин, дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяртай гудамжинд таарахдаа машиндаа зориудаар суулгаж байгаад энэхүү зургийг татуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Эрдэнэ аваргын селфи үргэлжилсээр
Б.Бат-Эрдэнэ аваргын селфи үргэлжилсээр. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ селфигээ үргэлжлүүлсээр. Тэрбээр өчигдөр гавьяат тамирчин, дархан аварга, “Алдар” спорт хорооны дарга Г.Өсөхбаяртай гудамжинд таарахдаа машиндаа зориудаар суулгаж байгаад энэхүү зургийг татуулав.

Эдийн засгийн хямралтай өнөө үед жижиг машин унаж, санхүүгээ хэмнэнэ гэсэн уриалга гаргасан эрхэм гишүүн өнгөрсөн жилээс энэхүү ногоон өнгөтэй төмөр хүлгийн рулийг мушгих болсон.

Хоёр аваргыг селфи хийж буйг харсан зарим хүн “Ингэж чихэлдэж байгаад машинаа задалчих вий дээ” хэмээн хошигнож байлаа.

Энгийн байхыг эрхэмлэсэн зарим улс төрчдөд иймэрхүү зураг ирэх сонгуульд нь нэмэр болдог ч байж болох л доо.

Өнгөрсөн өвөл нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа дээрх хоёр селфийг хийж байв.

Хуваалцах