Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана

Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана
Б.Бат-Эрдэнэ, Э.Батмагнай нар хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн нийслэл Таллинд эхэлсэн. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо. Монголын тамирчдаас 74 кг-ын жинд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Э.Батмагнай нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Б.Бат-Эрдэнэ хагас шигшээд Японы Жинтаро Мотоямад 6:10-аар, Э.Батмагнай 1/2 шигшээд АНУ-ын Жон Дэвисонд цэвэр ялагдсан аж.

Түүнчлэн өнөөдөр 86 кг-д “Хасу-Мегастарс” клубын тамирчин Б.Билгүүн, 125 кг-д “Хангай хүчтэн” дэвжээний тамирчин С.Ган-Эрдэнэ нар дагах барилдаан хийнэ.

Хуваалцах