Б.Батбуян Үндэсний лигийн хоёр дээд амжилтыг эзэмшиж эхэллээ
“Хэнтий ЭБЭГ” 104:97 харьцаатай хожсон ч гэлээ Үндэсний лигийн шинэ дээд амжилтыг “Увс аварга соёо” багийн тоглогч Б.Батбуян тогтоолоо
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн Дэд хэсгийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Ээлжит тоглолт өнгөрсөн долоо хоногт “Хэнтий ЭБЭГ”, “Увс аварга соёо” багийн хооронд болсон.
Хэдий тус тоглолтод “Хэнтий ЭБЭГ” 104:97 харьцаатай хожсон ч гэлээ Үндэсний лигийн шинэ дээд амжилтыг “Увс аварга соёо” багийн тоглогч Б.Батбуян тогтоолоо. Тэрбээр нэг үед 15, нэг тоглолтод 27 самбар авснаар Үндэсний лигийн нэг үед авсан хамгийн олон самбар, нэг тоглолтод хамгийн олон самбар авсан хоёр дээд амжилтыг давхар эзэмшихээр боллоо.


















