Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Батзориг алтан медаль хүртлээ

Буриад улсын Улаан-Үд хотноо чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Батзориг алтан медаль хүртлээ
Б.Батзориг алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Буриад улсын Улаан-Үд хотноо чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украйн, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон, ОХУ-ын бүрэлдэхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Байгалийн чинад дахь болон Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якутын бүгд найрамдах улсын бөхчүүд зэрэг 14 бүгд найрамдах улс, муж, хязгаарын нийт 131 бөх өрсөлдсөн байна.

Манай бөхчүүдээс 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг алт, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Батболд, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Идэрхүү, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нар хүрэл медаль хүртжээ. Мөн олон улсын шүүгч Х.Ганболд, Ц.Сэрээтэр нар тэмцээнд шүүгчээр оролцсон юм.

Түлхүүр үг:Б.Батзориг алтан медаль хүртлээ
Хуваалцах