Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Баярмаа сонирхогчдын шатрын дэлхийн аварга болов

Монгол Улсаас долоон шатарчин өрсөлдсөн бөгөөд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт, Б.Баярмаа нар хамгийн өндөр ангилал болох 2300 рейтингийн ангилалд оролцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Баярмаа сонирхогчдын шатрын дэлхийн аварга болов
Б.Баярмаа сонирхогчдын шатрын дэлхийн аварга болов. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын шатрын ДАШТ энэ сарын 1-8-ны хооронд Итали Улсын Сполето хотноо болж, оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд аваргын алтан медалийн эзэн боллоо. Тэмцээн гурван төрлийн рейтингийн ангиллаар явагдсан бөгөөд 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 тамирчин оролцсон юм.

Монгол Улсаас долоон шатарчин өрсөлдсөн бөгөөд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт, Б.Баярмаа нар хамгийн өндөр ангилал болох 2300 рейтингийн ангилалд оролцжээ.

Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Плехановын нэрэмжит УАААИС-ийн оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж, 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин боллоо.

Хуваалцах