Б.Болортуяа хүрэл медалийн төлөө хүч үзнэ
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Б.Болортуяа дагах барилдаанаа Кыргызстаны бөх, 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надироваг 10-0 оноогоор цэвэр яллаа.
Мэдээллийн алба

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл “Барыс” спорт цогцолборт үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзсэн Б.Болортуяа дагах барилдаанаа Кыргызстаны бөх, 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надироваг 10-0 оноогоор цэвэр яллаа.
Ингэснээр хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй барилдана.
Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялаад шилдэг 16-д Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан билээ. Ингэснээр АНУ-ын Винчестер Туркийн Бедиха Гуныг нарын хэн ялсантай нь дагах барилдаан хийх эрхтэй болоод байсан бөгөөд ийнхүү ээлжит ялалтаа байгуулав.


















