Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Буджаргал Нью-Йоркт болох 10 өдрийн олон улсын уралдаанд оролцоно

Тэрбээр дээрх тэмцээнд таван удаа оролцохдоо нэг, дөрөв, тавдугаар байрыг эзэлж байжээ. Ингэхдээ энэ хугацаанд 1304 км замыг туулж байсан аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Буджаргал Нью-Йоркт болох 10 өдрийн олон улсын уралдаанд оролцоно
Б.Буджаргал Нью-Йоркт болох 10 өдрийн олон улсын уралдаанд оролцоно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал ирэх оны дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод болох 10 өдрийн олон улсын уралдаанд оролцох гэж байна.

Тэрбээр дээрх тэмцээнд таван удаа оролцохдоо нэг, дөрөв, тавдугаар байрыг эзэлж байжээ. Ингэхдээ энэ хугацаанд 1304 км замыг туулж байсан аж.

Мөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын Шямин хотод болсон олон өдрийн гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнд 100 гаруй тамирчин оролцоход түрүүлсэн байна.

2020 онд түүний оролцох тэмцээнүүд:

  1. Хоёрдугаар сард Тайвань улсад Тайпай хотод 24 цагийн гүйлтийн тэмцээнд оролцоно.

  2. Дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Иорк хотод 10 өдрийн гүйлтийн тэмцээнд 1555 км гүйж дэлхийн рекорд тогтоох

  3. Зургадугаар сард АНУ-ын Нью-Иорк хотод 52 хоногийн дотор 3100mile буюу 5000км-ын зайг туулах гүйлтийн тэмцээнд оролцож, 5000км замыг 40 хоногт туулж дэлхийн рекорд тогтоох.

  4. Есдүгээр сард БНХАУ-д 400км-ын гүйлтийн тэмцээнд оролцоно.

  5. Арваннэгдүгээр сард БНХАУ-ын JIUQUAN-д 100км-ын гүйлтийн тэмцээнд оролцоно.

  6. Арваннэгдүгээр сард БНХАУ-ын Шамин хотод 6 өдрийн гүйлтийн тэмцээнд 1040км гүйж дэлхийн рекорд тогтоох зорилготой байна.

Хуваалцах