Б.Бямбадорж Будапештэд манайхны анхны медалийг авчирлаа
Тэрбээр манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь (эхнийх нь Г.Ганхуяг 2018 онд хүрэл медаль хүртсэн) медальтан болж байна. Түүний анхны багш гавьяат дасгалжуулагч Х.Намшир, одоогийн багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Баяраа нарт баяр хүргэе.
Мэдээллийн алба

“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, цэргийн ДАШТ-ий хүрэл медальт, “Poland Open”, Дмитрий Коркин, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий медальт, үндэсийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медалийн эзэн боллоо.
Энэ нь Будапештийн дэвжээнд Монголын баг тамирчдын анхны хүрэл медаль болж байна.
23 хүртэлх насны ДАШТ-д анх удаа зодоглосон Б.Бямбадорж Будапештийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд Кыргызстаны Мансур Сыргак-Уулуг 7:2-оор ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ираны Мохаммад Нокходид 6:10-аар ялагдсан. Тэгвэл дагах барилдаанд энэ жил манай нийслэлд болсон 23 хүртэлх насны Азийн аваргад хүрэл медаль хүртсэн Казахстаны Дархан Ессенгалиг 4:4-өөр, хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны дагестан легионер Мурад Курмагомедовыг 5:2-оор нутгийн дэвжээн дээр нь үзэгчтэй нь ялж шагналын тавцанд зогслоо.