Б.Чинзориг алтан медалийн төлөө тоглоно
Казахстаны нийслэл Алма-Ата хотод Дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд 22 орны ширэн бээлийтнүүд өнгөрсөн сарын 26-наас эхлэн өрсөлдөж байгаа юм. Манай тамирчдаас 56 кг-ийн жинд Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ
Мэдээллийн алба

Казахстаны нийслэл Алма-Ата хотод Дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд 22 орны ширэн бээлийтнүүд өнгөрсөн сарын 26-наас эхлэн өрсөлдөж байгаа юм. Манай тамирчдаас 56 кг-ийн жинд Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт хүрэл медаль хүртээд байгаа бол 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангаад байна. Тэрээр өнөөдөр алтан медалийн төлөө 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Тунисын боксчин Шили Алааттай тулалдах юм.


















