Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар Токиог зорих эрхтэй боллоо
Олимпын эрх олгох сүүлийн боксын тэмцээн ирэх тавдугаар сард Франц Улсын Парис хотод болно.
Мэдээллийн алба

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын эрх олгох Ази-Номхон далайн орнуудын эрхийн тэмцээн энэ сарын 3-11-ний хооронд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдаж байна.
Эрэгтэй 41, эмэгтэй 22 нийт 63 олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөж буй. Монгол Улсаас нийт 13 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Б.Чинзориг, -75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар олимпын эрх авав.

Олимпын эрх олгох сүүлийн боксын тэмцээн ирэх тавдугаар сард Франц Улсын Парис хотод болно.


















