Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Чинзориг “Рио-2016”-г зорих “виз”-тэй боллоо

Ази болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний хагас шигшээ тоглолтууд Хятадын Чянь Ань хотноо үргэлжилж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Чинзориг “Рио-2016”-г зорих “виз”-тэй боллоо
Б.Чинзориг “Рио-2016”-г зорих “виз”-тэй боллоо. Зураг: МҮОНРТ

Ази болон Далайн орнуудын боксчдод олимпийн эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээний хагас шигшээ тоглолтууд Хятадын Чянь Ань хотноо үргэлжилж байна. Хэдхэн минутын өмнө эрэгтэйчүүдийн 64 кг-ын жингийн тамирчин, ОУХМ Б.Чинзориг хагас шигшээд Киргизстаны Эрмек Сакеновыг ялж, мөнгөн медаль хүртэн олимпид өрсөлдөх эрхтэй боллоо.

Тэрбээр өмнөх тулаандаа Тога улсын тамирчин Туйпулоту Файнеази, БНАСАУ-ын боксчин И Кон Таэтэйг 3:0-ээр буулган авсан билээ.

Хуваалцах