Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Дамба маргааш Африкийн "үлэмж биетэн"-тэй хүч үзнэ

Японы нийслэл Токио хотын “Тokyo dome” спорт цогцолборт Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооны “Starting Over” тэмцээн маргааш болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Дамба маргааш Африкийн "үлэмж биетэн"-тэй хүч үзнэ
Б.Дамба маргааш Африкийн "үлэмж биетэн"-тэй хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл Токио хотын “Тokyo dome” спорт цогцолборт Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооны “Starting Over” тэмцээн маргааш болно.

Үүнд манай улсаас ах, дүү хоёр бөх оролцох юм. Тодруулбал, Төв аймгийн харьяат, аймгийн арслан Б.Дамба Африкийн Сенегал улсын үндэсний бөхийн их аварга Грис Бүдотой, Б.Дамбын дүү, мэргэжлийн сүмод Хошиказэ нэрээр барилдаж байсан н.Амармэнд Өмнөд Африкийн зулу үндэстний дайчин, Бонгинкоши Мадонсэратай халз үзнэ. Грис Бүдо нь 190 см өндөр, 130 кг жинтэй бөгөөд нутагтаа үндэсний баатар шиг л хүндлэгддэг гэнэ.

Хуваалцах