Б.Дөлгөөн тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ /бичлэг/
Энэ шөнө чөлөөт сэлэлтийн 50 метрийн төрөлд Олон Улсын хэмжээний мастер Батсайханы Дөлгөөн амжилттай оролцож,
Мэдээллийн алба

Энэ шөнө чөлөөт сэлэлтийн 50 метрийн төрөлд Олон Улсын хэмжээний мастер Батсайханы Дөлгөөн амжилттай оролцож, тэмцээнээ өндөрлүүллээ. Уг төрөл эхний халаалтын үе 11 хэсэг тус бүр найм, найман тамирчид өрсөлдсөн бөгөөд Б.Дөлгөөн тавдугаар хэсэгт уралдлаа.
Тэрээр 24,90 секундын амжилтаар хэсэгтээ 8 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Чөлөөт сэлэлтийн хагас шигшээд хэсэг тус бүртээ түрүүлсэн хоёр тамирчин шалгаран үлдэж, цаашид медалийн төлөө өрсөлдөх юм. Усанд сэлэлтийн чөлөөт төрлийн аваргууд 13-нд тодорно.


















