Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Есүй өнөө шөнө уралдана

Тэрбээр өнөө шөнө Монголын цагаар 01.00-т урьдчилсан уралдаанаа хийж, тэмцээнээ эхлүүлнэ.

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Есүй өнөө шөнө уралдана
Б.Есүй өнөө шөнө уралдана. Зураг: МҮОНРТ

Бразилийн нийслэл Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулагдаж буй зуны 31 дүгээр олимпийн усан сэлэлтийн өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд Монгол Улсыг төлөөлөн Баяраагийн Есүй оролцохоор болсон билээ. Тэрбээр өнөө шөнө Монголын цагаар 01.00-т урьдчилсан уралдаанаа хийж, тэмцээнээ эхлүүлнэ.

Энэ жилийн зуны олимпийн 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөж буй тамирчдаас хамгийн залуу нь Б.Есүй бөгөөд түүний хувьд өдгөө 16 настай, өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Тэрбээр усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон улсын болоод дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж байжээ.

Гаргасан амжилтууд:

  • 2014 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль

  • 2015 онд Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль

  • 2015 оны Сингапурт болсон олон улсын тэмцээнд оролцон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд 29:51 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

  • 2016 оны тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 1:11.36 амжилтаар спортын мастерийн болзол хангаж, 50 метрийн өврөөр даллах төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоожээ.

Хуваалцах