Б.Ганболд 13 дугаар байрт орлоо
“Сочи-2014” паралимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Мэдээллийн алба
“Сочи-2014” паралимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр Монгол Улсын тамирчин Б.Ганболд эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар XIII байр эзлэлээ.
Уг зайд ОХУ-ын Рушан Миннегулов 50:55.1 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бол Финландын Илка Томисто/51:31.5/, ОХУ-ын Владислав Лекомтев/51:44.6/ мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.
Б.Ганболдын хувьд энэ сарын 12-нд ойрын зайн 1000 м, тэмцээний хаалтын өдөр буюу 16-нд дундын зай 10 км-т өрсөлдөх юм.


















