Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ганболд пара цанын ДАШТ-д оролцоно

Германы Финстерау хотод энэ сарын 10-20-нд пара цанын ДАШТ болно. Үүнд манай улсын цаначин Б.Ганболд оролцох бөгөөд дасгалжуулагчаар Ж.Дашдондог оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ганболд пара цанын ДАШТ-д оролцоно
Б.Ганболд пара цанын ДАШТ-д оролцоно. Зураг: МҮОНРТ

Германы Финстерау хотод энэ сарын 10-20-нд пара цанын ДАШТ болно. Үүнд манай улсын цаначин Б.Ганболд оролцох бөгөөд дасгалжуулагчаар Ж.Дашдондог оролцоно.

“Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадмын өмнө болж буй энэхүү сорил тэмцээнд дэлхийн олон орны тамирчин эрхийн оноо цуглуулахаар очих юм.

Манай тамирчны хувьд одоогоор 110 оноо цуглуулаад байгаа бөгөөд боломжит 180 оноог авч байж “Пёнчан 2018”-д оролцох эрхтэй болно. Гэхдээ ирэх онд БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд шилдэг 50 тамирчинг оролцуулах учир 180 оноог цуглуулсан олон тамирчин байгаа үед дахин шалгаруулалт хийх аж.

Тиймээс багш, шавь хоёр бүхий л боломжоо дайчлах хэрэгтэй болоод байна.

Хуваалцах