Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ганболдод одоо 50 оноо л хэрэгтэй

Пара спортын ДАШТ-ны цанын спортын төрөлд өрсөлдөж буй Б.Ганболд есдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр энэ сарын 16-нд цанын гүйлтийн сонгомол техникийн 20 км-ын зайд уралдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ганболдод одоо 50 оноо л хэрэгтэй
Б.Ганболдод одоо 50 оноо л хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Пара спортын ДАШТ-ны цанын спортын төрөлд өрсөлдөж буй Б.Ганболд есдүгээр байрт шалгарлаа. Тэрбээр энэ сарын 16-нд цанын гүйлтийн сонгомол техникийн 20 км-ын зайд уралдсан юм.

Германы Финстерау хотод болж буй тус тэмцээн энэ сарын 9-20-ний хооронд болно. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд хурд, хүчээ сорьж байна. Тэрбээр энэ сарын 12-нд 1,5 км-ын спринтэд уралдаж 11 дүгээр байрт орсон юм. Энэхүү ДАШТ нь Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд оролцох эрхийн оноо авахад нөлөөлнө.

Тус тэмцээний дараа БНСУ-д ирэх сарын 7-16-нд болох “Дэлхийн цом”-ын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн оноог ахиулахын төлөө өрсөлдөх юм.

Б.Ганболд паралимпийн наадамд оролцоход 180-аас дээш оноо авах ёстой бөгөөд одоо түүнд 50 оноо авсан байхад л “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох эрхтэй болно.

Хуваалцах