Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Гангаамаа Аконкагуа оргилд гарсан бичлэг

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын нэг болох Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад нэгдүгээр сарын 13-нд амжилттай авирч гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Гангаамаа Аконкагуа оргилд гарсан бичлэг
Б.Гангаамаа Аконкагуа оргилд гарсан бичлэг. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын нэг болох Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад нэгдүгээр сарын 13-нд амжилттай авирч гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр Аконкагуа оргилд Аргентиний цагаар 13-ны өдрийн 16:10 минутад авирч гарсан байна.

Түүнийг авиралтаа хийж эхэлсний дараа цаг агаарын байдал хүндэрч 5500 метрт байрлах хоёрдугаар кэмп дээр хамтрагч Хонгконгийн тамирчинтайгаа ачаагаа хоёр өдөр зөөж хүргээд нэгдүгээр сарын гуравны өдөр цасан шуурганаар бааз лагерьтаа бууж ирсэн байна. Түүнээс хойш цасан болон хараар 70-90 км/цагийн хурдтай шуурга 12 өдөр үргэлжилжээ. Энэ үеэр Хонгконгийн тамирчин биеийн байдал муудсан учир 5500 метрийн өндрөөс буцсан байна.

МУГТ Б.Гангаамаагийн хувьд цаг агаарын хүнд нөхцөл байдлаас үүдэн Польшийн мөсөн голоор авирах төлөвлөгөөт замаа өөрчилж, энгийн замаар оргилд гарах зорилго тавьжээ. Улмаар энэ сарын 13,14-ны өдөр салхины хурд 50-60 км/цаг болсон нь оргилд гарах оролдлого хийх ганц боломж хэмээн үзэж улмаар амжилттай гарч чаджээ. Тэрбээр энэ сарын 23 ны өглөө 09:00 цагт эх орондоо газардах юм.

МУГТ Б.Гангаамаа Хонгкогийн уулчны хамт

Эх сурвалж: Mongolian National Mountaineering Federation

Хуваалцах