Б.Гангаамаа Карстенз Пирамидын оргилд хөл тавина
Дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрсэн Монгол бүсгүй, гавьяат тамирчин Б.Гангаамаа Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг Puncak Jaya буюу Карстенз Пирамид (4884м) уулыг зорьжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрсэн Монгол бүсгүй, гавьяат тамирчин Б.Гангаамаа Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг Puncak Jaya буюу Карстенз Пирамид (4884м) уулыг зорьжээ.
Тэрбээр ээлжит авиралтынхаа талаар фэйсбүүк хуудаснаа “Энэ уул миний авирсан уулсаас тэс өөр. Бүхэлдээ хадтай. Өмнө нь энэ уулан дээр Монгол хүн хөл тавьж байгаагүй. Энэ удаагийн маань авиралтыг дэмжсэн Эрүүл мэнд, спортын яам, БТСХТ-ийн хамт олонд талархлаа” гэж бичжээ.
Тэрбээр ирэх сарын сүүлчээр эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.


















