Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Гангаамаа Пункак Жаяа оргилд гарсан анхны Монгол уулчин боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа зургаа дахь тивийн ноён оргил Карстенз Пирамид буюу Пункак Жаяа оргилд төрийн далбаагаа мандууллаа. Ингэснээр тэрбээр тус оргилд мөрөө үлдээсэн Монголын анхны тамирчин болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Гангаамаа Пункак Жаяа оргилд гарсан анхны Монгол уулчин боллоо
Б.Гангаамаа Пункак Жаяа оргилд гарсан анхны Монгол уулчин боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа зургаа дахь тивийн ноён оргил Карстенз Пирамид буюу Пункак Жаяа оргилд төрийн далбаагаа мандууллаа. Ингэснээр тэрбээр тус оргилд мөрөө үлдээсэн Монголын анхны тамирчин болов.

Карстенз нь дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг бөгөөд далайн түвшнээс 4884 метрт өргөгдсөн хадан уул юм.

Б.Гангаамаа фэйсбүүк хуудсандаа “Миний бие энэхүү чин сэтгэлийн талархлаа илэрхийлэн 20 хоногийн өмнө нэгэн үйл хэргийн төлөө эх орноосоо мордож байсан. Тэгвэл их хэрэг бүтэж анхны Монгол хүн "Далай" хэмээх нэгэн тивийг хураалаа. Карстенз Пирамид буюу Пункак Жаяа гэгч энэ эрхэмсэг эрдэнэсийн оргилыг яагаад ийм их үнэ цэнэтэй, нэр хүндтэй болохыг өөрийн биеэр үзэж, туулж байж ойлгож мэдэрлээ” гэж бичсэн байна.

Хуваалцах