Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Гангамөрөн түрүүллээ

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр нийтийн Монгол шандастан, өсвөр бөхийн зуны улирлын хаалтын барилдаан боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Гангамөрөн түрүүллээ
Б.Гангамөрөн түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд өнөөдөр нийтийн Монгол шандастан, өсвөр бөхийн зуны улирлын хаалтын барилдаан боллоо. НМШ-ны барилдаанд 72 шандастан хүчийг үзэн барилдсанаас Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Б.Гангамөрөн түрүүлж, Увс аймгийн Түргэн сумын харьяат Л.Төгсөө үзүүрлэсэн бол их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Д.Мөнх-Эрдэнэ шалгарлаа.

Харин өсвөр бөхийн барилдаанд 10 бөх барилдсанаас нэг давсан таван бөх тойргоор барилдаж,
1-р байрт: Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Аварга сургуулийн сурагч Б.Ганхүлэг,
2-р байрт: Ховд аймгийн Мөст сумын харьяат Хилчин СХ-ны М.Баяржавхлан
3-р байрт: Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Ө.Бумба-Очир нар шалгарав.

Хуваалцах