Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Б.Ганхайч “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Энэ жинд ОХУ, Их Британи, Канад, Монголын тамирчид медальд байранд шалгарав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Б.Ганхайч “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ
Б.Ганхайч “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион ОХУ-ын Екатеринбург хотод болсон “Их дуулга” тэмцээнээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ.

Уг тэмцээнд 47 орны жүдоч оролцсон бөгөөд тэмцээний хоёр дахь өдөр манай улсын тамирчин Б.Ганхайч Марокко, Их Британы жүдочдыг хожсон ч Канадын Катерине Пинардад нэмэлт цагт ялагдсан юм.

Ийнхүү дагах барилдаанд Нидерландын шилдэг жүдоч Санне Вермийр, Израйлын Гили Шарир нарыг дараалан ялж, хүрэл медаль хүртэв.

Энэ жинд ОХУ, Их Британи, Канад, Монголын тамирчид медальд байранд шалгарав.

Хуваалцах